ЕХ-ны саммит: Зовинолтой гэхдээ түгшүүргүй

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

ЕХ-ны саммит: Зовинолтой гэхдээ түгшүүргүй

Европын холбооны гишүүн орнуудын лидерүүдийн ээлжит саммитаар банкны хяналтын нэгдсэн байгууллага байгуулахаар тохиролцох бололтой. Евро бүсийг хямралаас гаргах бусад асуудлаар шийдвэр гаргах нь ээдрээтэй хэвээр байна. Аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Европын холбооны гишүүн орнуудын лидерүүд Бельгийн нийслэлд ээлжит саммитаа хийж байна.

 Ажиглагчид саммитийг тайван уур амьсгалд хийгдэнэ  гэж дүгнэж байгаа. Евро мөнгөний хувь заяаны талаар түгшүүр алга болсон. Евро валютын холбоо задрахаар гэнэтийн сүйрэл ирнэ  гэж хэн ч хүлээхгүй байгаа. Олон улсын зээлдүүлэгчдийн "гурвал" Грекийн талаарх илтгэлээ танилцуулаагүй байгаа ч  тийм түгшүүр алга байна. Грек хэмнэлт болон шинэчлэлийн эхний төлөвлөгөөнөөсөө хол байгааг ч тэд мэдэж байгаа юм. Испанийн банкуудын байдал хэн нэгнийг евро бүсийн ирээдүйн төлөө сэтгэл зовинон нойргүй хонуулахаа больжээ. Европын  тогтворжуулалтын байнгын ажиллагаатай сан ажилдаа ороод байна. Гэхдээ Испани тусламж гуйхаар яарахгүй байгаа.  Брюсселийн харьцангуй тайван байдал нь зовлонгийн ачааг Европын Төв банк (ЕТБ) үүрсэнээс үүдэлтэй байх. Энэ зун Европын Төв банкны тэргүүн Марио Драги,  ЕТБ шаардлага үүсэхэд евро бүсийн орнуудын улсын үнэт цаасыг хязгаар тогтоолгүйгээр худалдан авна гэж зарласнаас хойш  тэр нь Европын бүх зах зээлд амьсгал аван тайвшрах боломжийг өгсөн юм.

Хойд ба Өмнөдийн хагарал

Херман Ван Ромпей сэтгэл өөдрөг байна

Тэр хоромыг Европын холбоо чадварлагаар ашиглаллаа гэж Холбооны Зөвлөлийн дарга Херман Ван Ромпей үзэж байна. "Үр дүн нь аажмаар гарч байна. Өрсөлдөөн нэмэгдэж буйг харцгаа. Испани, Португали, Ирландын экспорт өслөө" гэж Ромпей мэдэгдэв. Европ даяар улсын өрийн хэмжээ аажмаар багасаж байгаа гэж тэр сэтгэл хангалуун байна.

ЕХ-ны орнуудын төсөв нэгдэн нийлэх нь зайлшгүй. Тэр нь хичнээн зовиуртай байсан ч хийгдэх ёстой гэдэгтэй Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу санал нэгтэй байна. "Улсын өрийн өндөр төвшин шиг нийгмийн эсрэг зүйл үгүй. Өрийн хүүд төлөгдсөн евро бүр нь эргээд боловсрол, эрүүл мэндэд хүрэлцэхгүй болдог” хэмээн Баррозу нэмэн хэлэв.

Брюсселийн хамгийн их түгшүүрийг евро бүсийн орнуудын хоорондын харьцааны хурцатмал байдал төрүүлж байна. “Өмнө нь баруун зүүн гэсэн хуваалт байсан бол одоо хойд, өмнөд гэсэн шугамаар хуваагдах магадлал өндөр болжээ” гэж Еврокомиссийн тэргүүн анхааруулав. Хойд ба өмнөд гэж хуваагдах аюулаас гадна европын төслүүдээс өөр чиглэлд британичууд явж байгаа шинж тэмдэг ч улам нэмэгдэж байна. Европын холбооны хөрөнгө чөлөөтэй шилжих фискалийн холбооны санааг тэд ганцаараа дэмжээгүй юм. Зөвхөн евро бүсэд л интеграцийг улам нэмэгдүүллээ гэхэд тэр нь Европын холбооны дотор томоохон хуваагдлыг гаргах нь зайлшгүй хэмээн шинжээчид дүгнэж байна. Гэтэл хүлээх цаг алга, евро бүсийн байдал нэн яаралтай шийдвэрийг шаардаад байна хэмээн Германы Христийн нийгмийн холбооны депутат  Херберт Ройль (Herbert Reul) үзэж буйгаа хэлжээ.

“Дөрвөлийн” илтгэл ба Шойблегийн санаа

Брюсселийн саммитаар хямралтай хэрхэн тэмцэх зөвлөмж бүхий урьдчилсан илтгэлийг авч хэлэлцэнэ. Илтгэлийг Европын хамгийн өндөр тушаалтаннууд Ван Ромпей, Баррозу, Драги, мөн Еврогруппын тэргүүн Жан-Клод Юнкер нар бэлтгэсэн байна. Олон санал нь одоогоор тодорхой чиглэлдээ ороогүй байгаа. Гэхдээ л тэр дөрөв евро бүсийг нэн ялангуяа төсөв, эдийн засгийн бодлогодоо улам бүр интеграцилагдах нь чухал гээд тэндээс л гарц хайна гэсэн нь тод томруун санааг гаргалаа. Евро бүсийн орнуудыг нэгдсэн төсөвтэй болгох боломж ч яригдаж байна.

Вольфганга Шойбле евро бүсийн ирээдүйг арай өөрөөр харж байна

Саммитийн өмнөхөн Европын нэгдсэн мөнгөний ирээдүйн талаарх санаагаа ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойбле (Wolfgang Schоuble) хэлсэн байв. Тухайлбал, тэрээр ЕХ-ны валютын бодлогын комиссарын эрх мэдлийн нэмэгдүүлэн холбооны ямар нэгэн орны төсвийн алдагдал нэмэгдэхээр байгаа нөхцөлд түүнд хориг тавих эрх өгөх хэрэгтэй гэсэн байв. Брюссельд Шойблегийн саналыг шүүмжлэлээр угтлаа. Ер нь бол одоо ямар нэгэн шинэ санаа гарлаа гэхэд тэр нь Европын холбооны хүчин төгөлдөр гэрээ хэлцлийн хүрээнээс халиад байгаа. Тиймээс шинэ санаачлага хэрэгжтэл зай байгааг шинжээчид хэлж байна.

Саммитад оролцогсод банкуудын хяналтын нэгдсэн байгууллага байгуулах талдаа санал нийлнэ гэсэн найдлагатай байгаа. Энэ тохиолдолд л саяхан байгуулагдсан Европын тогтворжуулалтын сан банкуудад нэн ялангуяа Испанийн санхүүгийн байгууллагуудад шууд туслах боломжтой болох юм. Шинэ байгууллага яг хэзээ цэгцрэгдэх нь тодорхойгүй. Улстөрчид түүнийг 2013 оны эхээр хэрэгжүүлэхийг шахаж буй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж