Жүдочид багийн ДАШТ-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Жүдочид багийн ДАШТ-д зодоглоно

Олимпийн  наадмаас хойш ерөнхийдөө дотооддоо байж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын сүүлээр Бразильд болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мордох гэж байна. Тус улсын Баия мужийн Сальвадор хотноо аравдугаар сарын 27, 28-нд болох багийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр найман орны тамирчид өрсөлдөх юм. Тэмцээний дүрмийн дагуу багууд тус бүр таван жинд тамирчдаа сойж, халз барилдуулдаг. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66, 73, 81, -90, +90, эмэгтэйчүүд 52, 57, 63, -70 ба +70 кг гэсэн таван жингийн ангилалд халз барилдах юм.

Багийн ДАШТ-д зодоглох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Эрэгтэй:

  • 66 кг: Д.Төмөрхүлэг
  • 73 кг: Г.Одбаяр
  • 81 кг: Г.Түвшинжаргал
  • -90 кг: Б.Жанчивдорж
  • +90 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

  • 52 кг: Б.Бат-Эрдэнэ
  • 57 кг: Д.Сумъяа
  • 63 кг: Ц.Мөнхзаяа
  • -70 кг: Ц.Наранжаргал
  • +70 кг: П.Лхамдэгд

Баг тамирчид энэ сарын 22-нд хилийн дээс алхах юм байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж