Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй, зөөлөн ундаа үйлдвэрлэгч Coca-Cola ундааны борлуулалт сүүлийн үед эдийн засаг нь удаашралтай байгаа Хятадын зах зээлд өссөн үзүүлэлттэй гарчээ. Coca-Colа компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн гурван сард Colа-ны худалдаа Хятадад долоон хувиар өссөн байна. Дээрх үзүүлэлтийг шинжээчид Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай томоохон зах зээл учраас сүүлийн саруудад уг бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэхэд хамгийн их нөлөөлсөн хэмээн дүгнэжээ. Гэсэн хэдий ч Хятадын зах зээлд Cola-ийн борлуулалт энэ хэвээрээ удаан үргэлжлэхгүй байхыг шинжээчид анхааруулж байгаа юм. Учир нь дээрх үзүүлэлт нь Хятадын зах зээл дахь эдийн засгийн голлох хүчин зүйлийн өөрчлөлтүүдтэй холбоотой аж. Түүнчлэн Cola-ний худалдан авалт сүүлийн гурван сард Тайландад 19 хувиар, Энэтхэгт 19 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Э.АНХТУЯА