Ганц ”далавч”-аар нисэх нь

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Ганц ”далавч”-аар нисэх нь

Авто сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан McLaren P1 супер хөлгийн анхны загварыг зохион бүтээгчдийн зүгээс Парист албан ёсоор танилцуулсан байна.

Их л  түвэгтэй маягаар хийгдсэн бүхээгийг онцгой нимгэн карбоноор “нэхжээ”. Машины техникийн үзүүлэлтийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, үйлдвэрлэгчдийн зүгээс ирэх оны эхээр олон нийтэд зарлана хэмээжээ. Хөдөлгүүрийн тухайд найман цилиндртэй, 650-700 морины хүчтэй байх бололтой.

McLaren P1 автомашиныг ойролцоогоор 500 орчмыг угсрах ажээ. Энэ дамжлагаас гарах  McLaren P1 автомашины нийлүүлэлт 2013 оны сүүлчээр хийгдэх бөгөөд дунджаар 800 мянган фунт стерлингийн үнэтэй байх бололтой.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж