Монголын дуурийн урлагийн өнөө цагийн өнгө төрхийг илтгэж яваа УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга болон рок, поп ертөнцийн таван дивагийн нэг С.Наран нар хослон дуулжээ. “Нутгаа дуулахуй” нэртэй дуугаа клипжүүлэхээр тэд саяхан Хөвсгөл аймгийг зорьж, Хөвсгөл далайн хөвөөнд, Хорьдол Сарьдагийн нуруунд зураг авалтаа хийлгэсэн байна. Нутаг усаа магтан дуулсан, өвөрмөц, хүчирхэг уран бүтээл болсон хэмээн уран бүтээлчид нь сэтгэл хангалуун байгаа гэнэ.
“Нутгаа дуулахуй” дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиож, үгийг нь дуучин С.Наран, “New Star” студийн С.Гантөртэй хамтран зохиожээ. Шинэ дуэт тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.
Г.Даша