Retina MacBook Pro худалдаалагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Retina MacBook Pro худалдаалагдаж эхэллээ

Retina дэлгэцтэй шинэ MacBook Pro
Албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.

Хэдхэн сарын өмнө дэлхийн алдарт APPLE корпорациас зах зээлд албан ёсоор танилцуулсан дэлхийн хамгийн тод дүрслэлтэй дэлгэц бүхий нөүтбүүк болох MacBook Pro Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Америк Европ төдийгүй Азийн зах зээлд эрэлт өндөртэй байгаа юм. Өмнөх загваруудаасаа илүү нимгэн, илүү хүчирхэг болсон тул сая сая хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан байна.

Apple-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч ENTERA дэлгүүр шинэ MacBook Pro загварын нөүтбүүкийг Монгол хэрэглэгчиддээ албан ёсоор худалдаалж эхэлснээр эх орноосоо дэлхийн хамгийн шилдэг технологийг цаг алдалгүй хэрэглэх боломжийг олгож байгаа аж. Шинэ загвар 5.1 сая пикселийг дэлгэцэндээ агуулснаараа өмнөх загвараа бодвол 29% илүү өнгөний ялгаралыг дүрслэх чадалтай болжээ. Урьд өмнө нь  хэзээ ч харж байгаагүй тийм тод дүрсний ялгарлыг зөвхөн эндээс л харж болох юм. Гадна талаасаа илүү нимгэн болоод зогсохгүй урьдынхаасаа илүү хүчирхэг процессортой болсон шинэ загвар ердөө ганцхан секундэд асдаг тул таны цаг хугацааг хэмнээд зогсохгүй, гялалзсан амжилтын тань үндэс болно. Мэдээлэл хадгалах төхөөрөмж болох бидний мэдэх хатуу диск нь зай хэмнэх үүднээс нимгэрч флашдиск болсон бөгөөд багтаамжийг нь 768GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Бүрэн цэнэглэсний дараа тасралтгүй 7 цаг хэрэглэхэд баттерей дуусахгүйгээс гадна хүлээлгийн горимд 30 хоногийн турш цэнэгээ хадгалах чадвартай. Хамгийн сүүлд хийсэн үйлдэл, ашигласан програм хэдэн хоногийн дараа эргээд дэлгэцийнхээ ард суухад яг тэр үйлдлээсээ эргээд ажилдаа орох боломжийг олгож байгаа хэрэг юм. Түүнчлэн Mac-ийн хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системтэй тул бусад Apple-уудын адилаар вирус болон гацалтын зовлонг хэзээ ч амсахгүй.

Энэхүү шилдэг бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчдэд ENTERA дэлгүүрийн зүгээс өөрийн нэрийн Монгол үсэг бүхий keyboard-ний хамгаалалтыг бэлгэнд өгч байгаа ажээ. Тус хамгаалалт нь шингэн зүйл санамсаргүй асгах, чихэрлэг зүйлсээс болж товчлуурны даралт хязгаарлагдах, цаашлаад эвдрэлд хүргэх эрсдлүүдээс хамгаалаад зогсохгүй крилл болон англи үсэг хосолсон товчлууртай тул таны хэрэгцээнд бүрэн нийцэх бүтээл болж чадсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ENTERA дэлгүүрийн Баруун дөрвөн зам, Голомт хотхон дахь төв дэлгүүр – 318485 утаснаас, 4-р хорооллын Номин их дэлгүүрийн эсрэг талд Начин заан-1 байран дахь салбар дэлгүүр – 361724 утаснаас, Төв талбай Сентрал тауэрийн 2-р давхар дахь Сентрал салбар дэлгүүр – 323486 утаснаас тус тус лавлах боломжтой.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж