Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Оддын охидын өдөр

Холливудын сайн ээжүүд хичнээн ажил ихтэй байсан ч шахуу хөтөлбөрөө нэг өдөр хойш тавьж, хүүхдүүдээ зав гарган “охидын өдөр” гэгчийг зохиож, тэдэнтэй хамт гадуур гарч, хоолонд орох, кино үзэх гэх мэтээр дуртай зүйлсээ хийн бүтэн өдрийг хамт өнгөрүүлдэг билээ. Энэ жишгээр санаандгүй байдлаар бие биетээгээ давхцан нэг өдөр “охидын өдөр” зохиосон алдартнуудын зугаалгыг сонирхуулъя:

1.    Жада Пинкет Смит болон Уиллоу Смит

Алдарт жүжигчин Уилл Смитийн гэргий Жада Смит өнөөдөр охин Уиллоутайгаа хамтдаа Калифорни мужийн Малибу хотоор зугаалжээ. Ээж, охин хоёр “Tra Di Noi” гэх Итали ресторанд өдрийн зоогоо барьсан бөгөөд өөрсдийнхөө тухай элдвийг хуучлан цагийг зугаатай өнгөрөөсөн байна. Мөн тэд хотын гудамжаар зугаалан нохойгоо салхилуулж яваа хүний бяцхан хавыг өхөөрдөж буй нь папараццид өртжээ. Түүнчлэн ээж, охин хоёр хэд хэдэн дэлгүүрүүдээр орж хувцас худалдаж авсан байна.

2.    Женнифер Гарнер охидтойгоо

Жүжигчин Женнифер Гарнер энэ долоо хоногийн эхээр нөхөр Бен Аффлектай хамт хайрын хот Парисаар зугаалсан бол өчигдөр тэрээр гэртээ эргэн ирж, өнөөдөр Вайолет, Серафина хоёр охиноо дагуулан гадуур гарчээ. Ээж охидууд хамтдаа дэлгүүр хэсэнгээ модтой чихэр, мөхөөлдөс идэж гадуур зугаалсан байна. Женниферийн бяцхан охидууд өхөөрдөм даашинзаар гангарсан байсан ба ээжийнхээ гараас хөтлөн элдвийг шулганалдан явжээ.

3.    Жессика Альба ба Онор

Жүжигчин Жессика Альба өнөөдөр том охин Онортойгоо хамт  Лос-Анжелес хотын Брэнтвүүдээр зугаалсан байна. Альба энэ өдрийн зугаалгаа өөрийн байнга үйлчлүүлдэг хумс арчилгааны салоноор охиныхоо хамт үйлчлүүлсэнээр эхлүүлжээ.  Жессика Альба хумсаа саарал өнгөөр будуулсан бол бяцхан охин нь цагаан, цэнхэр өнгөний хослолыг сонгож будуулсан байна. Тэд тэндээс гараад өнгө алагласан, анхилуун үнэрт цэцэгсийн дэлгүүрээр орж,  цэцэг сонирхжээ. Цаашлаад ээж охин хамтдаа өөр олон дэлгүүрээр хэсч, өдрийн хоол хамт идсэн байна.

Б.Анхтуяа



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж