Кабелийг бяцхан ногоохон навчтай мєчир болгон хувиргагч

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Кабелийг бяцхан ногоохон навчтай мєчир болгон хувиргагч

Солонгосын залуу
зохион бvтээгчид болох Tsunho Wang, Sungje Do, Mingyu Jung нарын
хамтарсан Lufdesign компаний бvтээл болох "Leaf Tie" нэртэй жижигхэн
хэрнээ сонирхолтой бvтээлийг танилцуулж байна. Єдєр ирэх тусам байгаль
дэлхийгээсээ улам бvр хєндийрєн холдож байгаа, техникжин технологижсон
хvн тєрєлхтний амьдралд эх дэлхийн нэгээхэн хэсгийг санагдуулах энэ
бvтээл бол эмх замбараагvй хєглєрєєд, хийх ажилд тээр болоод байдаг сул
кабель утаснуудыг цэгцэлж боодог нэгэн тєрлийн уяа юм. Кабель утсыг яг л
бяцхан навчнуудтай мєчир мэт харагдуулах энэ хялбархан хэрэглэж болох
"Leaf Tie" уяаг зохион бvтээгчид єдєр тутмын амьдралын олон арван эгэл
жирийн хэсгvvдээс шинэ бvтээлийнхээ санааг олдог гэнэ. Мєн тэд
хэрэглэгчдэд баяр баясгалан тєрvvлэхvйц бvтээл бvтээхийг чухалчилдаг аж.
Тэд "Leaf Tie" бvтээлийнхээ талаар "Сул хєглєрєх кабель утаснууд нь
бидний эргэн тойронд хvйтэн хєндий, бvvдгэр орчныг бий болгож байдаг.
Харин "Leaf Tie"-ыг хэрэглэснээр энэ бvvдгэр орчныг илvv гэрэл гэгээтэй
болгох юм. Энэ бvтээл нь орчныг тохилог, эмх замбараатай болгож, ажлын
бvтээмжийг нэмэгдvvлэхээс гадна амьд байгальд байгаа мэт мэдрэмжийг
тєрvvлэх, хvн байгалийн харилцаа холбооны чухлыг ойлгуулах давхар ач
холбогдолтой" хэмээн тайлбарлажээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж