Insigna таблет 250 ам.долларын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Insigna таблет 250 ам.долларын үнэтэй

АНУ-ын электрон бараа үйлдвэрлэгч “Best Buy” компани хамгийн сүүлд үйлдвэрлэсэн “Insigna” брэндийн таблетаа 250 ам.доллараар худалдаалах болсноо мэдэгджээ. Энэ нь энэ төрлийн зах зээлд тэргүүлэгч “Apple” компанийн iPad таблетын үнийн тал хувьтай тэнцэх юм.

“Best Buy” Insignia брэндийн таблетаа ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргах гэнэ. Уг таблет нь 1GHz хос цөмт процессортой, арван цагийн турш цэнэгээ бүрэн барьж чадах бөгөөд Android Ice Cream Sandwich үйлдлийн системтэй юм. Жингийн хувьд ердөө 657 грам ажээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж