Монголбанк 23 сая ам.доллар худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Монголбанк 23 сая ам.доллар худалджээ

Монголбанк өнөөдөр /2012.10.18/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 72 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк 23 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 152 сая ам.доллар худалдан авах санал ирснийг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж