Л.Гүндалай, “Олуулаа Гүндалай”-тай мэндчилэв

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай, “Олуулаа Гүндалай”-тай мэндчилэв

УИХ
дахь МАН-ын төлөөллийн гишүүд чуулганы танхимын үүдийг хааж суусаар
байна. Нэг үе Монголын төр, засгийн өнгө болж явсан эрхэм гишүүн
М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцангаас өгсүүлээд залуу
улстөрч Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар уриа лоозон бариад эгнэн сууж байгаа
юм.

Энэ үеэр эрхэм гишүүн асан Л.Гүндалай Төрийн ордонд орж ирэв.
Эрээн ноосон цамцтай тэрбээр эгнэн суусан “Олуулаа Гүндалай” нартай гар
барин мэндчилж “Бидний байр солигдчихжээ” хэмээн наргиж харагдав.

УИХ-д
2000-2004 онд ардчилагчид дөрөвхөн суудалтай байхад Л.Гүндалай гишүүн
уриа лоозон барин чуулганы танхимыг доргиож байсан түүхтэй. Өнөөдөр
харин сул иргэн болсон Л.Гүндалай Төрийн ордонд олон “гүндалай” төрөөд
байгааг харахаар ийнхүү биеэрээ ирж сөрөг хүчний зовлон ямар байдгийг
нэгэн үеийн “ангийн андууддаа”  сургамжлав.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж