
Энэ үеэр эрхэм гишүүн асан Л.Гүндалай Төрийн ордонд орж ирэв. Эрээн ноосон цамцтай тэрбээр эгнэн суусан “Олуулаа Гүндалай” нартай гар барин мэндчилж “Бидний байр солигдчихжээ” хэмээн наргиж харагдав.
УИХ-д 2000-2004 онд ардчилагчид дөрөвхөн суудалтай байхад Л.Гүндалай гишүүн уриа лоозон барин чуулганы танхимыг доргиож байсан түүхтэй. Өнөөдөр харин сул иргэн болсон Л.Гүндалай Төрийн ордонд олон “гүндалай” төрөөд байгааг харахаар ийнхүү биеэрээ ирж сөрөг хүчний зовлон ямар байдгийг нэгэн үеийн “ангийн андууддаа” сургамжлав.
Д.ОЮУН