Genus Saurolophus Brown, 1912 (Төрөл сауролофус)
Нугасан хошуут өвсөн тэжээлтэн хадрозавр ч гэх Сауролофус ангустирострис үлэг гүрвэлүүд нь хоёр хөл дээрээ явдаг харин гүйхдээ дөрвөн хөлөөр гүйдэг байжээ. Нам дор газарт амьдарч, усанд сайн сэлэх чадвартай байжээ. Уснаас хоол хүнсээ олохоос гадна махчин амьтдаас нуугддаг байсан аж. Монголоос Прокопийн хулгайгаар зөөсөн сауролофусыг 12 метрийн уртай гэж тэмдэглэжээ. Оросын палентлогийн музейд яг үүнтэй адил үлэг гүрвэлийн 3,45 метр урт араг яс байдаг аж.
Сауролофусын хошуу урд хэсгээрээ хавтгаран нимгэрсэн бөгөөд ясжсан бүрхүүлтэй аж. Тэр нь усны гадаргаас өвс ургамал зулгаахад хамгийн тохиромжтой. Шүд нь амны арын хэсэгт хэд хэдэн эгнээ болон байрлажээ. Сауролофус бараг мянган шүдтэй. Толгойн арын хэсэгт өргөс маягийн залаа нь ар тийшээ 45 градусын өнцөг үүсгэсэн байдаг аж. Хойд Америкийн нугасан хошуутыг бодвол залаат эвэр нь дотроо бүтэн биш бөгөөд төгсгөл нь яс ажээ. Хамрын гаднах нүхэн дэх мөгөөрсөн хоолой явсаар эвэр хавьд урагшлан хамрын хөндий бүр цаашлаад хоолой, уушги хүртэл эргэсэн байв. Энэ нь түүний гаргах дууны резонансийг үүсгэн хүчтэй болгодог байсан гэх. Толгойн яс нь залааныхаа хамт бараг хоёр метр шахуу.
Түүний арьс нь зөв биш хэлбэртэй жижиг хайрснаас бүтнэ. Энэ зурагт баруун хэсэгт нь сайтар хадгалагдан үлдсэн хайрс харагдаж байна.
Энэ цуглуулга бол Сауролофусын сүүлний урд хэсэг, нурууны яс, нурууны чулуужсан шөрмөс юм байна.
Ийм үлэг гүрвэл Монголын нутагт цэрдийн галавын сүүл үеэр буюу 68 сая жилийн өмнө амьдарч байжээ.
Сауролофус гэх нугасан хушуут динозавр нь өнөөг хүртэл олдсон үлэг гүрвэлүүдийн дотроос хамгийн олон шүдтэй нь юм. Сауролофус 4-5 эгнээ шүдтэй аж.
Сауропод гэх өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн толгойн чулуужсан яс