“ТагАЗ” үйлдвэр цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд дамжлагын загваруудаа үе үе шинэчилдэг. Тухайлбал, “Vortex Estina” нэрээр алдаршиж буй зай ихтэй седан “Chery Fora орчин үеийн хэлбэр хийц, шинэ техникээр тоноглогдов. Шинэ загварын ачаар үзэмж муутай “Фора” танигдахгүй болжээ. Дизайны бампер, гэрэл чийдэн нь машиныг танигдахгүй болгов. Илүү “хийлсэн” гэмээр деталиудаар уг машин томорсон мэт харагдаж байна. Бүр “Infiniti M” загварыг санагдуулж байна гэвэл юу гэсэн үг болох бол?
Ер нь бол Японы “Vortex” спорт седантай түүнийг зөвхөн гадаад хэлбэр нь “төрөл” болгодог. Эрчмийн тоноглолтоор энэ машин шинэчлэгдсэн нь өмнөх “Estina” загвараас дордсон. Шинэ машин 1,5 литрийн 109 морины хүчний хөдөлгүүртэй бол өмнөх машин нь 1,6 ба 2,0 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүрээр тоноглогдсон байв. Машинийг хятад бүтээгдэхүүн гэхгүй ч орчин үеийн агрегатыг нь Австрийн “AVL” компанитай хамтран бүтээсэн нь машиндаа “багадсан нь” илт.
Харин бүхээгийн тоноглолтыг мундаг гэж хэлж болохоор. Төсвийн энэ машинаас уян пластик хайгаад хэрэггүй. Гэхдээ л машины тоноглолт ер нь дажгүй. Дилерүүдийн гарт машин хэдийн очсон ч үйлдвэр нь үнийг зарлаагүй байна. Өмнөх шинэчлэгдээгүй загвар “Vortex Estina” 1.6 нь 400 мянган рублиэс эхэлж байсан тул тэр хавиас үнэ дуудах бололтой.