Монгол туургатны бөхийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Монгол туургатны бөхийн наадам болно

Монгол туургатны үндэсний бөхийн их наадмыг манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. V наадам ирэх сарын 4-нд “АСА” циркт болох юм. Анх 2009 онд монгол бөхийг эсгий туургатан ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулж байсан тус арга хэмжээ эдүгээ дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд наадмын цар хүрээ улам өргөжин тэлсээр Өвөр Монгол, Буриад, Тувагаар аялж, Монгол туургатнуудын уулзан золгож, урлаг соёл, уламжлалаараа нэгддэг олон улсын томоохон арга хэмжээ болсон юм. Бөхийн хорхойтнуудын сонирхлыг монгол угсаа гаралт бөхчүүдийн уран барилдаанаар соронзон мэт татдаг Монгол туургатны наадам энэ жил -85, +85 кг гэсэн жингийн ангиллаар болох бөгөөд жин тус бүрд 64 бөх барилдах ажээ. 2009 онд Улаанбаатар хотод болсон наадам болон Шилийн гол аймгийн Шар тал, Улаан-Үдэд болсон барилдаанд улсын заанд Ч.Санжаадамба гурван удаа түрүүлээд байгаа билээ. Харин өнгөрсөн жил  Тувад болсон наадамд улсын харцага А.Бямбажав түрүүлжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж