“Бразил-2014” хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Азийн бүсийн А хэсэгт Иран, БНСУ, Узбекстан, Катар, Ливан улсууд багтсан. 10.16-нд Ираны Тегеранд болсон Иран, БНСУ-ын хоорондох тулаанд талбайн эзэд ялалт (1-0) байгуулжээ. 200 гаруй солонгосчууд багаа дэмжихээр ирсэн ч, Иранчуудын ялалтын агшнаар өндөрлөсөн. Ираны хөгжөөн дэмжигчид нутаг дээрээ байсан болохоор олонхи байсан. Баг нь хожигдсон ч солонгос хөгжөөн дэмжигчид тоглолтын дараа суудлынхаа ойр хавийн хогийг цэвэрлэсний дараа явжээ. Харин энэ байдлыг ажигласан Иранчууд “Хэрвээ бид хожигдсон бол цэнгэлдэхийн сандалыг хуулах, лааз шидэх, ундаа сав хогоо газраар нэг тарааж хаях байсан. Солонгосчууд их өөр улс юм, тэднээс сурах зүйл бидэнд их байна” хэмээн Ираны сонин хэвлэл, интернет сайтад мэдээлсэн байна.
Хэдийгээр энэ тоглолтод БНСУ-ын шигшээ баг хожигдсон ч Ирантай хамт адил 7 оноотой хэсгээ тэргүүлж байна.