Киргизстан, Тажикистаны системийг судлав

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Киргизстан, Тажикистаны системийг судлав

Монголын худалдааны болон хяналт шалгалтын салбарын мэргэжилтнүүд Афганистан улстай хиллэдэг Тажикистан улсын Пяньж боомт дээр цахим нэг цонхны системийн хэрэгжилттэй танилцаж, тус боомтын хилийн нэгдсэн удирдлагын менежментийн тогтолцоог Монголын боомтуудад хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалжээ. Тодруулбал, “GIZ”-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Интеграчлал хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цахим нэг цонхны систем нэвтрүүлэх ажлын хэсгийн гишүүд Киргизстан, Тажикистан улсын Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонхны системийн хэрэгжилтийн туршлагыг есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 11-ний өдрүүдэд судлаад ирсэн байна. Энэ үеэр Тажикистан улсын Пяньж боомтын цахим нэг цонхны системийг Монголд нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж