Чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж суув

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж суув

УИХ-ын чуулганы хуралдаан уг нь 15.00 цагаас үргэлжлэх ёстой. УИХ-ын дарга З.Энхболд үүнд саад хийхгүй байхыг уг нь МАН-ынхнаас хичээнгүйлэн гуйсан. Гэвч байдал эсрэгээрээ эргэж байна.

УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд болох Сү.Батболд, Ц.Нямдорж гээд нэр нөлөө бүхий эрхмүүд “Хууль гууль боллоо” гэх зэрэг лозунг барин том буйдангаар чуулганы танхимын үүдийг хааж сууцгаав. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү МАН-ын гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлллээ.  АН-ын гишүүд чуулганы танхим орж чадахгүй байна.

Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд байгаагүй хошин үзэгдэл эхэлж байна.

 Д.ОЮУН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж