Хотын даргын Lexus-570-ыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Хотын даргын Lexus-570-ыг дуудлагаар худалдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан ажилдаа олон шинэчлэл нэвтрүүлж буй. Тэрбээр албан хэрэгцээндээ өндөр үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн машин унахгүй гэдгээ ажлаа авмагцаа мэдэгдэж байсан. Өмнөх хотын мэр Г.Мөнхбаяр албан хэрэгцээндээ Lexus-570 машин хэрэглэж байсан аж.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өмнөх мэрийн хэрэглэж асан Lexus-570 маркийн машиныг дуудлагаар худалдахаар болсноо өнөөдөр зарлалаа. Уг машиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудахаар болжээ.

Д.ОЮУН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж