Кристен Стюарт тансаг харштай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Кристен Стюарт тансаг харштай болжээ

“Харуй
бүрий” киноны од, жүжигчин Кристен Стюарт найз залуу Роберт Паттинсоны
Лос-Анжелес дахь гэрийн ойролцоо 2.2 сая ам.доллараар тансаг харш
худалдан авчээ.  Кристений хорхойг хүргэсэн энэ тансаг харш нь уулын
бэлд байрладаг ба дөрвөн унтлагын өрөө, дөрвөн угаалгын өрөө, усан сан
болоод  дээд зэргээр тохижуулсан гадаад талбайтай гэнэ. Түүнчлэн арын
хэсэгтээ тусгайлан тохижуулсан сүүдрэвчтэй  юм байна. Кристен Стюарт
өнгөрөгч наймдугаар сар хүртэл найз залуу Робертын испани загварын
тансаг харшад хамтран амьдарч байсан билээ. Гэвч Кристен  “Цасангоо ба
анчин” киноны найруулагч Руберт Сандерстай учир ургуулж, найз залуугаа
хуурсны дараа хосууд салж, тэндээс нүүсэн юм. Харин саяхнаас хосууд
эргэн нийлсэн тухай мэдэгдэж, хамт зугаалж харагдах болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж