Охидын шүтээн гэгддэг залуу дуучин Жастин Бибер өнгөрсөн мягмар гаригт Канадын Саскатун хотод болсон тоглолтын үеэр дуучин Карли Рей Жепсентэй хамтран дуэт дуулсан байна. Канадын залуу одод хамтран “Beautiful” хэмээх дуу дуулж, тайзан дээр яг л хосууд шиг аяглажээ. Харин Жастины энэ аальгүй байдал нь түүний найз охин Селена Гомезийн “хартай” шүтэн бишрэгчдийн дургүйг хүргэж, шүүмжлэл сонсоход хүргэсэн байна. Жастин, Селена нарыг шүтэн бишрэгчид нь сайхан хосууд хэмээдэг ба хэн хэнийг нь бусдаас харамлах нь энүүхэнд байдаг аж. Түүнчлэн Жастин, Карли нар дуэт дуулангаа тайзны шатаар уруудах үед Жастин хазгай гишгэж эгээтэй л олон зуун хүний өмнө өгзгөөрөө уначихаагүй гэнэ. Жастиныг хазгай гишгэх үед хамтран дуулж байсан Карли Рей Жепсен түргэн хөдөлж, түүнийг барьж авснаар ичгэвтэр байдлаас аварчээ.
Б.Анхтуяа