Фридландын компани 300 сая ам.долларын IPO хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Фридландын компани 300 сая ам.долларын IPO хийжээ

Тэрбумтан Роберт Фридландын байгуулсан “Айванплатс” /Ivanplats/ компани Торонтогийн хөрөнгийн биржээс 300,8 сая канад доллар (304.7 сая ам.доллар)  босгожээ. Хамгийн сүүлд Канадын хөрөнгийн зах зээлээс уул уурхайн компани 2010 онд 348 сая канад доллар босгож байжээ. “Айванплатс” 63,3 сая шрихэг хувьцаагаа тус бүрийг нь 4,75 канад доллараар зарсан байна.   

“Айванплатс” Африк дахь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын төслүүдээ зарж Конго улсад Кипуши гэдэг зэс цайрын ордыг бүтнээр нь худалдаж авахаар төлөвлөж байгаа юм байна. Тэд Конгод өөр зэсийн орд тогтоохоор судалж байгаа ба Кипуши төслийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж