
Үүний хариуд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Хөвсгөл нутаг бол хүн ам хамгийн ихтэй аймаг бөгөөд үзэсгэлэнтэй байгаль харахыг хүссэн, зураг дарах, явган аялал хийх, марафончид, морь сонирхогчид гээд орон зайд аялах дуртай хүмүүсийн заавал ирж үзэх газрын нэг. Цаашид Хөвсгөл аймгийг жилийн дөрвөн улиралд жуулчин хүлээн авдаг, олон улсын шаардлага хангасан зочид буудалтай болгох төлөвлөгөөтэй гэдгээ дуулгасан юм. Харин говийн бүсийг палентлоги, Орхоны хөндийг түүхийн чиглэлээр аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бодолтой гэлээ. Уулзалтын төгсгөлд БНСУ-ын Аялал жуулчлалын дэд сайд Han Jangyoung, Хөвсгөл нутгийг очиж үзэх хүсэл өөрийн эрхгүй төрснөө хэлээд дахин Монголд ирж, Хөвсгөл далай, нүүдэлчин Монголын ахуй амьдралтай танилцахаар ирэхэд Ц.Оюунгэрэл сайд та туслаарай хэмээгээд буцлаа.