Ялалтаа 27 аяга шар айргаар тэмдэглэхээ амлажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Ялалтаа 27 аяга шар айргаар тэмдэглэхээ амлажээ

Дортмундын “Борусси” багийн хагас хамгаалагч Кевин Гросскройц болон тус багийн нэгэн менежер Фриц Люншерманн нар ирэх улиралд Германы аварга, тус улсын цомын тэмцээн юм уу, Аваргуудын лигт ялалт байгуулсан тохиолдолд цэнгэлдэх хүрээлэнгээс бэлтгэлийн талбай хүртэл тааралдсан уушийн газар болгондоо орж ууна гэдгээ амлажээ.

“Кевин бид хоёр ямар нэгэн ялалт байгуулвал цэнгэлдэхээс бэлтгэлийн талбай хүртэл явган аялал хийнэ гэж ам гарсан юм. Чингэхдээ замд тааралдсан уушийн газар бүрт орж нэг шил шар айраг, 50 грамм архи уух болно” гэж Люншерманн ярьжээ. Тэдний туулах зай нийт 11.8 километр бөгөөд тэр чиглэлд доод тал нь 27 уушийн газар байдаг ажээ.

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж