Авсаархан ноу-хаугийн цуглуулга

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Авсаархан ноу-хаугийн цуглуулга

Инжинерингийн “Segula Technologies” компани явцуу хүрээнд нэлээд алдартай. Компанийн мэргэжилтнүүд хэд хэдэн ер бусын төсөл хэрэгжүүлсний дунд ганц хүний суудалтай спорткар байгаа. Энэ удаа тэд хотын кроссверийн шинэ чиг хандлагыг харуулсан Hagora нэртэй машин бүтээсэн нь ердөө л ноу-хаугийн цуглуулга гэхээр.

Тэд энэ машинаа тунчиг авсаархан байдлаар бүтээжээ. Урт нь ердөө 3,77 метр хэдий ч бүхээгтээ хоёр эгнээ суудалтай. Урдаа ганц суудалтай, тэр нь төвдөө байрлажээ. Ингэснээр бүхээгийн суурь нүдний  өмнө бүрэлзээд байхгүйгээс гадна баруун хэсгийн үл харагдах талбар багассан байна. Арын суудлыг нь өргөн болгосон ба зорчигчид замын турш жолоочийн нурууг хараад байхгүй.

Hagora машины 85 хувь нь хөнгөн материалаар хийгдсэн ба дахин боловсруулж болох материалыг сууринд нь хүртэл ашигласан байна. Зуун морины хүчтэй цахилгаан моторт нь хань болгон 120 м.х бүхий бензин хөдөлгүүрийг байрлуулжээ. Хоёр тактын хөдөлгүүр нь 0,6 литрийн эзлэхүүнтэй учраас бараг “өд” гэхээр.  Хоёр хөдөлгүүр нийлээд ердийн нэг бензин хөдөлгүүр шиг жинтэй гэж инженерүүд нь ярив. Машины эд ангийг MiWi протоколоор “дотоод хоршооллын холбоогоор” холбож өгчээ. Тэр нь жинг нь хассан ба машин дөнгөж 850 кг байгаа нь дун дажгүй үзүүлэлт!

Бас нэг давуу тал нь машинтайгаа таблет буюу смартфоноор дамжин харьцах явдал юм. Hagora машинд бусад ер бусын зүйл их байгаа. Тухайлбал, машины шилэн дээвэр нь нарны туяан дор автоматаар “харанхуйлагдаж” салхивчийн ажиллагааг хөнгөвчилж өгдөг. Концепт машины танилцуулгад машин зуун км-т гурван литр бензин “иддэг” гэжээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж