
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өндөрхаан хотын хатуу хучилттай автозам, Соёл амралтын хүрээлэн, Мөрөн сумын Өлзийт багийн төвийн барилга, Хэрлэнбаян-Улаан тосгоны конторын засвар, Өндөрхаан хотын төвийн дулааны шугам засвар, Усан бассейны барилгын гадна засварыг хийж, Дархан, Цэнхэрмандал сумдын ЗДТГ-ын барилгын газар шороо, суурийн ажлыг хийгээд байна. Мөн Батширээт сумын Хурх багийн төв, цагдаагийн кабон, Дэлгэрхаан сумын Хэрлэнтооно багийн төвийн барилга болон Чингисийн талбайн засвар, төрийн байгууллагуудыг дотоод сүлжээнд холбох ажил дуусч байна.
Б.ГАНДУЛАМ