ОХУ-ын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилготой үзэсгэлэн яармагийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Эрхүү хотноо арванхоёрдугаар сарын 7-12-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдааны үеэр мөн бизнес уулзалт болох ба үүнд Эрхүү хотод суугаа Монголын консулын газар, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, МҮХАҮТ оролцох ажээ. Түүнчлэн Эрхүүгийн үйлдэрийн газруудтай танилцах аялал өрнүүлэх юм байна. Бизнес уулзалт болон үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдийг арваннэгдүгээр сарын 10-наас өмнө МҮХАҮТ-д бүртгүүлэх шаардлагатай гэнэ.
У.БОЛОР