Нэн ховордсон аргалийг тоолно

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Нэн ховордсон аргалийг тоолно

Экологчид Алтай-Соёны бүс нутагт суурьшсан алтайн аргалийг тоолохоор болжээ.

Аргаль Улаан номд бүртгэгдээд удаж байгаа бөгөөд тоо толгой нь улам ховордсоор байгаа юм. Уг тооллогыг Орос улсын эрдэмтэдтэй хамран хийхээр болжээ.

Увс нуурын хотгор, Алтайн дархан цаазтай газрын мэргэжилтнүүд Монголын WWF шинжээчидтэй хамт ховор амьтныг тоолох юм.

Шинжээчид гурван долоо хоногийн дотор Алтай,Тува,Баруун Монголд ажиллах юм байна. Нийт найман мянган ам км талбайд бүртгэлийн ажил хийгдэх аж.

WWF байгууллагын бүртгэлд 1200 орчим аргаль Алтай Соёны бүс нутагт суурьшсан гэсэн тоо байдаг байна. Түүнчлэн жил бүр Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хэдэн тооны аргаль агнах эрхийг 26-30 аж ахуйн нэгжид олгодог байна. Алтайн аргаль угалзны нэг толгой нь 50 орчим мянган долларын үнэ хүрдэг аж.

Дэлхийн анчид Алтайн аргаль угалзыг агнаж үзээгүй бол өөрийгөө анчин гэж тооцдоггүй гэсэн яриа ч бий. Тиймдээ ч ховордсон энэ амьтан устах аюулд ороод байгаа юм. 1975 онд Монголд 50 мянган аргаль байсан бол 2003 онд 13000 болж буурчээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж