Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хэрэглэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хэрэглэх вэ?

Эмэгтэйчvvд бид гоо сайхны бvтээгдэхvvн, будаг шунх худалдан авахдаа хуурамч биш харин жинхэнэ фирмийнхийг авах хэрэгтэйг сайн мэддэг. Гэхдээ хичнээн сайн фирм ч байсан vйлдвэрлэгдсэн хугацааг нь сайн хараарай.
Учир нь хугацаа хэтэрсэн будаг шунх таны гадна төрх төдийгvй эрvvл мэндэд сөргөөр нөлөөлж vрэвсэл vvсгэж, харшил өгч болзошгvй.

Гэхдээ зөвхөн хайрцаг саван дээрх хугацааг хараад санаа амарч болохгүй. Гоо сайхны бvтээгдэхvvнvvд савыг онгойлгосон цагаас эхлэн хөгширдөг. Хэдийгээр хайрцаг саван дээрх зааварт гурван жилийн баталгаа гэж бичсэн байсан ч жил хагасаас илvv ашиглах хэрэггvй. Яагаад гэвэл эдгээр бvтээгдэхvvн орчноос хамаарч бохирддог учраас хамгийн нэртэй фирмийн бvтээгдэхvvн боловч харшил өгч, vрэвслvvлж магадгvй. Эмэгтэй хvн нэг уруулын будгийг багцаагаар гурван сар хэрэглэдэг.

•Сормуусны будаг 3-6 сар  
•Нvдний эсвэл уруулын харандаа 12-18 сар
•Тональ крем 6-18 сар
•Нунтаг пудр 12-18 сар
•Шахмал пудр 12-18 сар
•Нvдний тодруулагч 6-12 сар
•Хуурай хацрын будаг 12-18 сар
•Нvдний тень 12-18 сар
•Уруулын будаг 12-18 сар хүртэл хадгалж болно.
Хэрэв та будаг шунхаа хэзээ худалдаж авснаа мартчихвал дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаараарай.
•Муудсан уруулын будаг уруул хатааж, түрхэхэд жигд бус болно. Хааяа эвгvй амт, vнэртэй болдог
•Сормуусны будаг хуучирсан бол бөөгнөрдөг, мөн будсаны дараа амархан бутарч унадаг
•Хуурай тень, пудр, хацар өнгөлөгч бөөгнөрч жигд бус, толбо үлдээнэ.
•Кремний өнгө, vнэр өөрчлөгдөж, бvтэц хэсгvvд нь задарч, хатаж хуурайшдаг.
Гоо сайхны бvтээгдэхvvн мууддаг гол шалтгаан бол нян. Иймээс будаг шунхандаа нян оруулахгvйн тулд крем, тень, хацрын будаг зэргийг хуруугаараа биш зөвхөн зориулалтын бийр, багс зэргээр тvрхэх хэрэгтэй. Нэг багсаар олон төрлийн будгийг тvрхэж болохгvй. Хэрэглэсний дараа эдгээр багс, бийрээ буцалсан усаар байнга угааж хатаах хэрэгтэй.
Хуурай сэрvvн газар хадгална гэдэг нь заавал хөргөгчинд хадгална гэсэн vг биш. Будаг шунхаа угаалгын өрөөнд байлгаж болохгvй. Яагаад гэвэл тэнд их чийглэг, өндөр хэмтэй. Мөн паар, халаагуурын ойролцоо нарны гэрэл шууд тусах газарт хадгалж болохгvй.

Эх сурвалж: Asuultsambar forum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж