Дуучин Женнифер Лопес даваа гаригийн үдэш хайрын хот Парист зад шоуджээ. Тэрээр богино хар даашинз өмсч, бүхэл шөнөжин бүжиж, цагийг зугаатай өнгөрүүлсэн гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэр өдөр эгчийнх нь төрсөн өдөр байжээ. Залуу амраг Каспер Смарттай хамт шоунд очсон дуучин бүсгүй үдшийн цэнгүүний дараа зочид буудал руугаа явахдаа саравчтай малгай, хар шилний ард нуугдахыг оролдсон ч папараццичдын гярхай нүдэнд өртжээ.
Б.Анхтуяа