Хүүхдийн моторт тэрэг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн моторт тэрэг бүтээжээ

Колин Ферз. Фото: youtube.com

Дэлхийн хамгийн урт мотоциклийг бүтээсэн британи залуу Колин Ферз нэг сарын өмнө аав болжээ. Тэгээд өөрийн бүхий л авьяасаа дайчлан хүүдээ анхны бэлгээ бүтээсэн нь мотортой хүүхдийн түрдэг гэнэ.

Инженер мэргэжилтэй, 33 настай залуу өөрийн гараашдаа ер бусын тээврийн хэрэгсэл бүтээдэг нэгэн аж. Энэ удаа тэр хүүхдийн ердийн тэрэгний гурван дугуйтай их биед нь 125 шоо сантиметрийн эзлэхүүнтэй мотоциклийн хөдөлгүүр тавьжээ. Тэр тэрэг нь дөрвөн дамжуулалттай хурдын хайрцагтай бөгөөд тормозын болон хөдөлгүүрийг асаах унтраах, хурдыг тохируулах бүх удирдлагыг нь гайхамшигтай тэрэгний гарт нь байрлуулжээ.

"Өгсүү газраар ердийн тэрэг түрээд гарч буй эцэг эхчүүдийн атаархсан харцыг байнга харах боллоо” гэж зохион бүтээгч ярьжээ.  Хүүхэд суух бүхээгийг тэр металлаар бүрж хамгаалалт хийсэн ба хажууд нь угж бэхлэх төхрөмжтэй, хөдөлгүүрийн ойр бага зэргийн ачаа тээх зайтай. Энэ бүгдийг бүтээхэд тэр дөрвөн долоо хоног зарцуулжээ. Бараг 700 орчим  ам.доллар зарцуулсан гэнэ.

Колин Гиннессийн дээд амжилтын номонд тэргээ бүртгүүлэхээр өрөгдлөө өгсөн байна. Номын товчооноос түүний тэргийг 50 км/цагийн хурдтай болсон нөхцөлд түүнийг бүртгэнэ гэжээ. Зохион бүтээгч тэргээрээ цагт 80 км-ийн хурд үзүүлж чадсан ба тийм хурдаар хүүгээ авч явж зүрхлэхгүй байгаа гэнэ. Их хурдтай үед тэрэг тогтвор муутай байна. Гэхдээ нэгэн сайхан өдөр би хүүгээ тийм хурдтай зөөнө гэж найдаж байгаа. Харин үүнийг миний эхнэр Шарлотта зөвшөөрөхгүй байх гэж тэр ярьжээ. Дашрамд дурьдахад, Ферз 2010 онд хамгийн хурдтай скутер зохион бүтээж, Гиннессийн номонд бичигджээ. Түүний скутер 115 км/цагийн хурд үзүүлсэн байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж