R&B дуучин Крис Браун шивээсийн “донтон” болжээ. Саяхан хүзүүндээ эмэгтэй хүний толгойн дүрс шивүүлж, хэсэгтээ шар хэвлэлийн бай болсон тэрбээр энэ удаад арслангийн дүрсээр биеэ чимсэн байна. Крис Браун эрүүнийхээ доод хэсэгт араатны хааны толгойг шивүүлжээ.
Тэрбээр анх 13 настайдаа шивээс хийлгэсэн бөгөөд тухайн үед ээжээсээ хичээнгүйлэн гуйж байж зөвшөөрөл авсан гэнэ. Түүний биед Есүс, нинжа, гавлын яс гээд нэлээд хэдэн шивээс бий ажээ.
Б.АНХТУЯА