
“Эрдэнэс Тавантолгой” энэ сарын эхээр Баруун Цанхид уурхай нээснийхээ дараа АНУ-ын “Пибоди Энержи” компанийг гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн. Баруун Цанхийн уурхайн болон дэд бүтцийн зохион байгуулалтыг хийж, нүүрс олборлож эхлэснээр ажлын байр нэмэгдэж, нүүрснээс орлого олох эдийн засгийн чухал ач холбогдолтой учраас “Эрдэнэс Тавантолгой” “Пибоди Энержи”-д санал тавьсан юм.
Хэрэв “Пибоди”-той хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дараагийн компанид санал тавих билээ.
Б.ХАЛИУН