Босогчдын талд орсон чөлөөнд гарсан генерал Акил Хашем Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах системийн боломжийг хэвлэлээр хэтэрхий дөвийлгөн бичиж байна гэжээ.
Сирийн өнөөгийн боломжийг тооцон үзэхэд тус орны хойд нутагт 75 км-ийн нислэгийн бүс бий болгоход их хүч шаардахгүй гэж генерал хэлэв. “Америкийн нэг онгоц тээгч эсвэл Туркийн “Инжирлик” нисэх баазын орчин үеийн 80-85 сөнөөгч онгоц түүний өлхөн гүйцэтгэж чадна” гэдгийг генерал мэдэгдэв. Генерал Сирийн дэглэм ба армийг “цаасан бар” гэжээ.
Генерал өөрөө Израилийн эсрэг 1967, 1973, 1982 оны гурван дайнд оролцсон ба тэр үед Сирийн нисэх хүчин ба Агаарын довтолгооноос хамгаалах хүчин Израилийн нисэх хүчний эсрэг зогсож чадаагүйг тэр ингэж тайлбарлажээ. “Манай танкийн 20 суманд тус бүрт нь таван хуягт нэгж ба 2К12 "Куб" зенитийн пуужингийн цогцолбор ноогдож байсан бөгөөд тэд нэгэн цохилтоор устгасан” гэж генерал 1982 оны дайны түүхийг өгүүлэв.
Мөн Ливаны тэнгэр дэх хоёр цагийн агаарын тулалдаанаар Израильчууд Сирийн 92 сөнөөгч онгоцыг устгахдаа өөрсдийн ганц ч онгоцыг гарздаагүй гэнэ. Тэрбээр мөн нислэггүй бүсийг Алеппо болон Идлиб мужид хялбархан тогтоож болно гэв.
Өмнө мэдээлснээр, АНУ ба НАТО Сирид нислэггүй бүс тогтоохын эсрэг байгаа юм. Тийм ажиллагааг аюултай бөгөөд зарлагатай гэж үзэж байгаа аж. Харин энэ үеэр Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчний баазууд дахь босогчдын довтолгоон ширүүсч аравдугаар сарын 12-нд Алеппо мужид дөрөв дэх баазыг эзэлсэн байна.