Грек евро бүсээс гарлаа гэхэд дэлхийн эдийн засаг уналтын байдалд орж болох тухай аравдугаар сарын 17-нд танилцуулсан Бертельсманы сангийн захиалгат илтгэлийг зохиогчид анхаарууллаа. Хэрэв асуудлыг тусгайлан авч үзэх юм бол Газар дундын тэнгисийн орны дампуурлыг дэлхийн эдийн засаг даван гарна гэж шинжээчид хэлж байна.
Гэхдээ дэлхийн санхүүгийн зах зээлийн итгэл Португали, Испани, Италид доройтож, бүр дампуурч болох аюултай аж. “Ийм тохиолдолд дэлхийн эдийн засаг гүнзгий хямралд орно” гэдгийг уг баримтад өгүүлжээ.
Судалгааг явуулсан “PrognosAG” компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хэрэг явдал хамгийн муу хувилбараар өрнөхөд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 42 оронд нийт хохирол нь 2020 он гэхэд 17,2 их наяд евро болох гэнэ. Грек евро бүсээс гарлаа гэхэд зөвхөн Германы хохирол нь эдийн засгийн уналтын улмаас 73 тэрбум евро болно.
Үүн дээр зээлдүүлэгчдийн шаардлагаар өрийн төлбөр ба цайруулалтын улмаас гарах 64 тэрбум евро нэмэгдэнэ. Грек драхм мөнгөндөө эргэн орох нь улам гарцтай болох бөгөөд 2020 он гэхэд тэдний хохирол 160 тэрбум евро болсон байх ажээ. Грекийн мөнгөний ханш евро мөнгөтэй харьцуулахад 50 хувиар унах нь тэр хохирол дээр нэмэгдэнэ.
“DAPD” агентлаг судлаачдын гаргасан өөр нэг дүгнэлтэд анхаарал хандуулж байна. Эдийн засгийн үр дагавараас гадна нийгэм, улс төрийн хурцатмал байдал үүссэн байдлыг тогтворгүй болгох гэнэ. Ийм сөрөг үзэгдэл нь евро бүсээс гарсан орнуудыг хамраад зогсохгүй гэнэ. “Өрсөн даалууны нуралт” маш аюултай учраас дэлхийн хамтын нийгэмлэг тэр сөрөг зохиомжийг гаргахгүйн тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй гэж илтгэл тавигчид анхааруулжээ.