МАН-ын гишүүд чуулганд оролцохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд чуулганд оролцохгүй гэв

УИХ дахь МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордныг бүслэн жагсч байгаа бол МАН-ын гишүүд мөн чуулганы хуралдааны танхимд уриа лоозон барин зогслоо. Үүний дараа МАН-ын гишүүн Сү.Батболд “Улстөрийн намууд эрх баригч нам байсны хувьд ардчиллын соёлыг бат бэхжүүлж ирсэн. Өнөөдөр бид сөрөг хүчний хувьд ардчиллын үнэт зүйлсийг цаашид улам бэхжүүлэх шаардлагатай юм байна. Бид өнөөг хүртэл ардчиллын суурийг тавилаа гэж ярьж байсан. Энэ үйл явдал ухралт болж байна. Ардчиллын хамгийн энгийн үнэт зүйлс нь ард түмний сонголт байх ёстой. Үүнийг өнөөдөр СЕХ Өвөрхангай аймгийн сонгогчдын сонголтыг хүндэтгэхгүйгээр нэг намд үйлчилсэн шийдвэр гаргалаа. Тиймээс бид энэ тэмцлийг хийж байна” гэлээ.

МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй бөгөөд өөрсдийн суудал дээр “АН ардчиллыг үгүй хийлээ”, “Ард түмний сонголтыг хүндэтгэе” зэрэг СЕХ-ны шийдвэрийн эсрэг уриа лоозонг  ширээн дээр тавьж, чуулганы танхимыг орхилоо.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж