Тэрбээр энэ сарын 19-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд сонгодог үдшийг ганцхан удаа эгшиглүүлэх гэж байна.
-Тун дахгүй үзэгчидтэйгээ нэгэн сайхан тоглолтоороо уулзах нь ээ?
-Энэ сарын 19-нд буюу ирэх баасан гарагт Улсын филармонийн концертын танхимд 19.00 цагт монголын сор болсон хөгжмийн зохиолчид болох Жанцанноров, Б.Шарав нарын уран бүтээлээр анхны “Recital” тоглолтоо хүргэх гэж байна. Бүүр тодотговол мэргэжлийн дуулаачдад зориулсан дууны романс төрлөөр зохиогдсон хоёр мундаг уран бүтээлчийнхээ гайхамшигтай долоо, долоон романсыг сонгож аваад хувийнхаа анхны “Recital” тоглолтыг хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан, сэтгэл өндөр байна.
-Тоглолтод өөр ямар уран бүтээлчид хамтран оролцох вэ?
-Би дан ганцаараа 14 романс дуулна. Миний төгөлдөр хуурч буюу концертмейстер багшаар Италид найман жил боловсрол эзэмшсэн манай театрт олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай ХБК-ийн багш, Мягмарцэрэн эгч маань хамтарч ажиллаж байгаа.
-Ари, романсыг үдэш бусад тоглолтуудаас юугаараа онцлог вэ?
-Романс бол хүүрнэл дуу гэж орчуулагддаг. Ямар нэгэн тогтсон аялгуунд баригддаггүй. Утга санааны хувьд, эхлэл, өрнөл, оршил, тууль, тайлал, төгсгөлтэй гээд өгүүллэгийн зарчмаар явагддаг. Аялгуу нь чөлөөтэй байдгаараа дуулчийн бүтээл талаасаа их хөрвөх чадвартай. Амьдрал дээр байдаг ямар ч зүйлийг романсаар илэрхийлж болох тийм л томоохон хэмжээний бүтээл л дээ. Дуучин хүний хувьд үүнийг зүгээр дулж болдоггүй, заавал ч үгүй сэтгэж байж, тэр шүлэгийн утга санааг гүн гүнзгий ойлгож уран бүтээлч сэтгэлгээ нь хязгааргүй байдаг. Тэр ч утгаараа уран бүтээлч бүр өөр өөрийнхөөрөө иэдрхийлэн гаргадаг. Миний хувьд өөрийн гэсэн вариантыг бий болгочихсон байж байгаа. Шүлгийнхээ утгыг дагаад аялгуу нь эвцэлдэж бий болсон тэр утгаараа романс бол гайхамшгтай бүтээл. Ямар ч хүн гайхамшигтай дуулагдаж байгаа романсыг сонсоод тухайн зүйлийнх нь талаар ойлголт, ухаарал, мэдрэмж, таашаалыг авч чаддаг тийм л гайхамшигтай төрөл. Мэргэжлийн дуулаачдад зориулагдан бичигддэг гэдэг утгаараа яг тийм олон нийтийн урлаг хараахан биш ч гэсэн үүнийг сонсох ёстой юм бол уу. Хүн болгон сонсож, мэдрэх ёстой тийм л дуулаачийн төрөл л дөө.
-Хэдий хугацаанд бэлтгэлээ хийв?
-Тоглольыэн бэлтгэлийг сар гаруйн өмнөөс эхэлсэн. Одоо бол бэлтгэл жигдрээд ерөнхийдөө бэлэн болчихсон явна.
-Яагаад дотоодын романсаар тоглолтоо хийхээр сонгосон бэ?
-“Recital” гэдэг нь хүүрнэх л гэсэн утгатай үг л дээ. Дэлхийн том том дуучид “” концертоо хийдэг. Түүнийгээ дан Шубарт, Шумн гээд хүүрнэл дуугаар дан төгөлдөр хууртай хийдэг. Ерөнхийдөө тэр жишиг явж байгаа. Монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг сонгосноороо романсын төрөл жанрыг өөрийнхөөрөө ойлгуулах гэсэн санаа минь байгаа юм.
Жишээ нь мийн тоглолтод дуулагдах “Залбирал” гэжэ романс байгаа. Үүнд,
“…Хөл нүцгэн зүдүү нэгэн буурал
Бишрэл итгэл хүслээ даатгаад
Хөлхөх олны зүг хараа тавих завгүй
Бурхан тэнгэртээ залбирч сунаж мөргөнө өө
Өвгөндөө тоо зузаан эвэр суутал
Өөрийнхөө бишрэл итгэлийг даатгана…” гээд энэ дуунд эхлээд тэрхүү ядарсан өвгөн явж байгаа дүр төрхийг сонсогчдийн нүдэнд харагдтал дуулах ёстой. Аялгуу хөгжим нь цаанаа зүрхний цохилт шиг явж байна гэдэг ч юм уу. гэх мэтчилэн үүгээрээ онцлог гайхамшигтай бүтээл. Жанцанноров гуайн “Чиний минь нлимс” гээд гоё романс байгаа.
“….Уйлж байна уу даа чи минь уйл даа уйл асгарууланхан уйл даа
Хайраас чинь халгиж, дэвэрсэн бодлоос чинь богширч ундарсан
Зүүднээс чинь амилж сэргэсэн зүрхнээс чинь зүсэж урссан
Чиний нулимс,
Үйлийн үрээр надтай учирсан үнэн хайрын догшин шагнал
Чиний минь нулимс
Надаас гараагүй ч миний нулимс чамаас гарсан ч миний нулимс” гээд эгшиглэдэг. Бүүр ялангуяа П.Чайковский, С.Рахманов, Ф.Шуберт, С.Шумены хувь бүүр гайхалтай шүү дээ. Лермонтов, Достоевский, Пушкин гээд дэлхийн том төлөөлөгчдийн бичсэн романтик хүүрнэлд гайхалтай хөгжмийн аялгуунууд хийсэн байдаг.
Миний сонгож авсан 14 романсын эхний долоогийн шүлгийг манай Д.Цэдэв гээд СУИС-ын захирал байсан яруу найрагч, зохиолч, доктор, професор бичин Н.Жанцанноровын аялгуунууд байгаа. Нөгөө долоон романс нь Р.Чойномын шүлгэн дээр Б.Шарав гуай ая бичсэн. Мөн “Холын амраг” гээд Б.Лхагвасүрэнгийн шүлгэнд Б.Шарав гуайн зохиосон романс байгаа. Би өөртөө итгэлтэй байгаа. Бэлтгэлээ сайн хийсэн.
-Романсын үдшийг шинэ байгуулагдсан продакшн зохион байгуулж байгаа гэж дуулсан?
-Ер нь бол монголын сонгодог урлаг бол залуухан дөнгөж хөрсөн дээрээ хагас жарныг илээж байна. Тийм учраас залуу хүмүүс бидний хувьд хийх зүйл их байгаа гэж боддог. Энэ бидний л сонгосон амьдрал учраас гайхамшигтай сайхан уран бүтээлийг хийж, сайхан амьдрахын тулд өөрөө өөрсдөө сайн сайхан зүйлийг сэдэж, зохион байгуулж явах ёстой. Тиймээс би хамгийн ойр байдаг мэргэжлийн уран бүтээлч найз нартайгаа хамтраад “Grande” продакшн байгуулсан. Энэ продакшны анхны үйл ажиллагаа нь миний тоглолт байгаа. Цаашид олон сонгодог арга хэмжээг зохион байгуулахаар ярилцаж, төлөвлөж байгаа. Тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр манай Өмнөговь аймгийн Бадрах ахын маань “Хүрээ дэл” компани, “Seoulwin” гээд барилгын компани, Апу компанийн “Цэвэр сүү” дэмжин ажиллаж байгаа. Энэ дашрамд, намайг дэмждэг бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-“Grande” продакшн хэн хэн байдаг вэ? Дан мэргэжлийн уран бүтээлчдмйн баг ажиллаж байгаа гэхээр сайхан байна?
-Би, дуучин Г.Тэнүүн, дуурийн театрын залуу солист Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, О.Хүрэлбаатар, Э.Анхбаяр гээд бид хэд байж байна. Ерөнхийдөө Тэнүүн бид хоёр санаачлаад эд нартайгаа хамтран нэг зорилготой ажиллаж байна.
-Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа бол?
-Олон ажлуудыг төвөллөөд байгаа. Цаашид монголын хөгжмийн зохиочлдын бичсэн дууриудаас дэлхийн сонгодогтой өрсөлдөх тийм дуурь байна уу гэдгийг бид нар судалж байгаа. Өөрсдөө дуучид учраас дуулж, үзэж байна. Хэрвээ байх юм бол түүнийг олон улс, дэлхийн хэмжээнд менежментийг нь хийх гэдэг ч юм уу. Монголд гадаадын томоохон оронд болдог шиг олон улсын маш том дуурийн дуулаачдын уралдааныг хийх, мөн дэлхийн том гайхамшигтай уран бүтээлчид монголыг тойрч, алгасаад дээгүүр нь гараад явчихдаг биш, монголд заавал саатаж, манай үзэгчдэд өөрийнхөө гайхамшигтай авьяасыг үзүүлдэг байх жишээтэй. Манайд дэлхийн хамгийн том брэндүүд болох “LV” ороод ирчихсэн шүү дээ. Тэгэхэд оюунаараа, соёлоороо гайхуулж байгаа брэнүүд хараахан орж ирээгүй л байгаа. Яахав хөгжим бүтээл нь явж байна, бид өөрсдийнхөө хэмжээнд хийж байна. Гэхдээ зохион байгуулалт талаасаа дутуу зүйл байгаа шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд манай дуурийн дуулаачид гадаадад өөрсдийнхөө нэр алдрыг түгээж байгаа шүү дээ? Тэр утгаараа дуурийн урлагаа түгээн мэдрүүлж байгаа бол уу?
-Бид үүгээрээ ийм чадалтай гэдгээ харуулж байгаа. Гэхдээ энэ бол маш хангалтгүй. Өшөө бодлогын чанартай, төвөллөгөө боловсруулж явах хэрэгтэй. Инэгхийн тулд маш том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энд өөрсдийн маань орчин ямар байгаа бмлээ. Үүнийгээ сайжруулах хэрэгтэй. Шийдэх зүйл олон байгаа. Гэхдээ зүгээр дуурийн театрын гочлол дуучин нээх сүрхий юм яриад байгаа юм биш. Би ганцаараа биш залуучууд үүнийг хүсч, мөрөөддөг болчихсон тийм л зүйл байгаа юм. Тиймээс бид үүнийг хийхээр нэрээ хүртэл бодолтой өгсөн. “Grande” гээд тэр хэмжээндээ юм аа хийн өөрсдийгөө байлгах зорилготой байгаа.
-Та гадаадын дуурийн дуулчдын уралдаан, тэмцээнд өөрийгөө хэр сойж байна?
-Ер нь ганц, хоёр уралдаанд мэдүүлгээ явуулчихсан байгаа. Одоо хариугаа хүлээж байна.
-Тоглолтоос өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Туслах дүрүүд дээр ажиллаж байна. Энэ зун Риголлетог хийсэн. Харамсалтай нь 50 дахь улиралд энэ дуурь маань ганцхан л явна. Шинэ уран бүтээл гэвэл мэргэжлийнхээ хүрээнд олон зүлйиг хийж байна. Одоо Тоска дуурийг хийж байна.
-Энэ удаад монголын хөгжмийн суут зохиолчдын бүтээлээр романсын тоглолтоо хийж байна. Дараагийн удаа гадны романсаар “Recital” тоглолтоо эгшиглүүлэх үү?
-“Recital” тоглолт маань цаашаа цуврал болоод явна. Одоо Н.Жанцанноров, Б.Шаравын бүтээлүүдийг эгшиглүүлэх бол дараа нь С.Рахманов, П.Чайковский эсвэл Ф.Шуберт, С.Шумен ч гэдэг ч юм уу үргэлжилээд байна. Ямар ч байсан мэргэжлийн дуучин хүний хувьд ийм дэлхийн гайхамшигт оюуны бүтээлүүдийг өөрийнхөө хэмжээнд боловсруулаад хамгийн дээд чадлаараа үзэгчдэдээ хүргэе. Дэлхийн оюуны сор, охь болсон хамгийн амт, шимтэй зүйлүүдийг манай монголчууд мэдэрч, үзэх ёстой шүү дээ. Тэр дэлхийн гайхамшигт соёл урлагийг мэдэрч чадахгүй хол байж бид яаж гадаадынхантай өрсөлдөх юм бэ. Оюунаараа тэр хэмжээнд нь байж хүндэтгэл хүлээнэ шүү дээ. Тийм бодолтойгоор зах зухаас нь өөрийнхөө хийж чадахаасаа эхлүүлээд явж байна.
-Баярлалаа. Таньд амжилт хүсэе.