Уругвай улс үр хөндөлтийг хуульчилсан Куба улсын дараах Латин Америкийн хоёр дахь орон болжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсын парламент үр хөндөлтийг зөвшөөрсөн хэд хэдэн чухал заалт бүхий хуулийг хэлэлцэж эхлээд байсан юм. Харин тус улсын албаны эх сурвалжийн мэдээлснээр Уругвайн парламентын өчигдөр баталсан Үр хөндөлтийн тухай хуульд жирэмсний эхний 12 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрчээ.
Парламентаас баталсан энэ хуульд тус улсын иргэд эсрэг, тэсрэг байр суурьтай хандаж буй гэнэ.
Э.АНХТУЯА