Мөсөн дээрх оюуны спорт

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Мөсөн дээрх оюуны спорт

Ванкуверын өвлийн олимпийн үеэр дэлхийн хэдэн зуун мянган спорт сонирхогчдын анхааралыг татаж байсан спортын нэг бол кёрлинг юм. Энэхүү спорт тоглоом нь 1511 онд Шотланд улсаас үүсэлтэй бөгөөд мөсөн талбай дээр тоглодог байжээ. Харин хамгийн анхны дүрмийг 1704 онд баталсан бол холбоо нь 1828 онд байгуулагдсан байна. Жил ирэх тусам энэ спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, хүрээгээ тэлснээр Хойд Америк, Европ ба Скандиновын орнууд, Зүүн хойд Азийн зарим оронд өргөн дэлгэр хєгжих болов. Одоо АНУ, Канад, Швейцарь, Швед зэрэг улсад мєсєн дээрхи оюуны спорт гэгдэх кёрлингоор олон хүн хичээллэж байна. Хүмүүсийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, биеийн тэвчээр, хурд хүч, оюун ухааныг төвлөрүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлж буй нь энэ спортын давуу тал ажээ. Уг спортод насны хязгаар байхгүй, залуучууд болон ахмадууд бүгд нэг дор хичээллэх бололцоотой. Ингээд уншигчдадаа манай улсад хөгжих эх сууриа тавьсан уг спортын төрлийг танилцуулж байна.

Дэлхийн кёрлингийн холбоо: Уг байгууллага 1966 онд Шотланд, Канад, АНУ, Швед, Норвеги, Швейцарь, Франц зэрэг долоон улсын санаачилгаар Ванкувер хотноо анх байгуулсан ба тєв байр нь одоо Шотландын Перт хотноо байрладаг. “Шотландын цом” нэртэйгээр зохион байгуулдаг байсан олон улсын тэмцээнийг 1968 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгон өөрчилж явуулж эхэлжээ. Харин эмэгтэйчүүдийн ДАШТ 1979 оноос явуулах болсон. Одоо уг холбоонд 45 орны үндэсний кёрлингийн холбоо гишүүнээр элссэн байдаг аж. Дэлхийн кёрлингийн холбооны ерєнхийлєгчєєр Канадын иргэн Лес Харрисон ажиллаж байна.

Дэлхийн чансаа: Кёрлингийн спорт өндөр хөгжсөн орнуудыг эрэгтэй, эмэгтэйчүүдээр нь ангилж дэлхийн чансаагаар ангилах болжээ. Эрэгтэйчүүдийн чансааг Канадын шигшээ баг тэргүүлж байгаа. Харин Их Британи, Норвеги, АНУ, Швейцарь, Герман, Финлянд, Швед, Дани баг тамирчид эхний аравт багтаж байна. Эмэгтэйчүүдийг мөн л Канадууд тэргүүлж байгаа юм. Харин Швед, Швейцарь, БНХАУ, Дани, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Норвеги зэрэг орны баг топ-10-т багтаж байна.

Кёрлинг олимпод багтсан нь: Францын Шамони хотноо 1928 онд анх болсон євлийн олимпод кёрлингийн эрэгтэйчүүдийн төрөл багтжээ. Гэвч үүнээс хойш хэсэг хугацаанд олимпийн гэр бүлээс хасагдсан байна. Хэсэг хугацааны дараа буюу 22 жилийн өмнө буюу 1988 оны Калгарийн өвлийн олимпийн наадамд үзүүлэх тоглолтын тєрлєєр дахин орж байсан. Харин 1998 оны Японы Нагано хотод болсон наадмаас олимпийн үндсэн тєрєлд багтан орж эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 шалгарч оролцох болсон байна. Тэгвэл тэргэнцэртэй кёрлингийн тэмцээн 2006 оны Турины паралимпийн наадмаас эхлэн хєтєлбєрт оржээ. Олимпийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохиогддог. Харин холимог хосын олон улсын тэмцээнийг зохион байгуулдаг аж. Турин-2006 оны олимпийн наадамд эрэгтэйчүүдээс Канад алт, Финлянд мєнгє, АНУ-ын баг хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчvvдээс Шведийн баг аварга болж, Швейцарийн, Канадын шигшээ удаалж байв.

Тоглолтын дүрэм, хугацаа: Тэмцээн мөсөн талбай дээр хоёр баг бие биеийнхээ эсрэг нэгэн зэрэг тоглодог дүрэмтэй. Багууд нь талбайн эсрэг талд орших дугуй хүрээн доторхи (House) буюу үүрний тєвд (бейсболтой адил үүр эзлэх) бөөрөнхий чулууг (Stone) гулсуулан түлхэж байрлуулах журмаар тоглоно. Нэг тоглолт 10 (End) буюу Монголоор “үе”-ээр явагдана. Нэг багаас дөрвөн тоглогч нь талбайд гарна. Талбайд нэг багт найман ширхэг чулуу оногддог. Нэг хүн хоёр чулууг л түлхэнэ. Эсрэг баг ч мөн адилхан. Нэг үед 16 чулууг түлхдэг. Багийн хоёр гишүүн чулууг хүрэх газарт нь тавих, зүг чиглэлээ хянахын тулд талбайг цэвэрлэж, чулууны өмнө нь гарч зүлгэж, хурдыг нь сайжруулах үүрэгтэй. Тоглолтын цэвэр цаг 73 минутад багтах ёстой. Энэ хооронд 10 үеийн тоглолт болж, нэг баг 80 ширхэг чулуугаа түлхэж дууссан байна. Үүнд завсарлага авах хугацаа орохгүй. Хэрэв энэ хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй бол дүрмийн дагуу шатрын спорттой адил “цагт орж” хожигдол хүлээнэ. Тоглогч багийнхаа цагийг үрэхгүйн тулд чулууг хурдан түлхэх үүрэгтэй. Зарим үед шүүгч нэмэлт хугацаа єгєх бөгөөд сунгаж болно. Нэг баг єдєрт 2-3 тоглолт хийх дүрэмтэй. Тухайн тоглолтын өмнө талбайдаа 30 мин бэлтгэл хийхийг зөвшөөрдөг.

Тоглолтын талбай: Энэхүү спортын тэмцээнийг мөсөн талбай дээр, танхимд зохион байгуулдаг билээ. Нэг тэмцээний үед дөрөв хүртэлх талбайг байгуулан найман багийн тоглолтыг зэрэг явуулж болдог. Эдгээр талбайн хооронд коридор гаргаж тамирчид, шүүгч нарыг чєлєєтэй алхах бололцоог олгоно. Тэмцээнд ихэвчлэн хоккейн ордон, талбайг ашигладаг. Мөн гадаа мөсөн талбай дээр ч тоглож болохоороо онцлогтой. Талбайн хэмжээ урт нь 44.5, єргєн нь 4.75 метр хэмжээтэй байх юм. Талбайд хажуугийн болон нүүрний шугамнуудыг татаж, өндөрлөн хаалт хийж, тогтоосон хэмжээнд байгуулна.

Талбайн хоёр захад дугуй тойрог хэлбэртэй цагаан, улаан, цэнхэр өнгөөр будсан хоёр “үүр”-тэй байна. Төв гол хэсэг нь (button) нэртэй байх бөгөөд цагаан өнгөтэй 0.3 м диаметртэй байдаг. Түүнийг тойрсон хөх өнгөтэй тойргийн бүсийн диаметр нь 1.22 м байна. Харин цагаан өнгөтэй тойрог нь 2.44 м диаметртэй байдаг. Хамгийн гадна талын тойрог нь 3.66 м диаметр бүхий ногоон бүсийг будаж найруулна. Чулууг гулсуулах, тоглогч талбайгаас түлхэлт авахын тулд гишгэж түлхэлт авах хоёр тулгуур “хаамар суурь” талбайн арын шугаманд байрлуулсан байдаг. Эндээс тоглогч түлхэлт авч чулууг гулсуулна. Талбайн гадаргуу нь өө сэвгүй тэгш, цэвэр байх ёстой. Мөсний гадаргуун температур нь -5 градус байдаг аж.

Тоглолтын хэрэгсэл буюу бөөрөнхий чулуу, тамирчдын хэрэгсэл: Чулууны жин нь 19.96 кг бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, бариултай байдаг. Чулууг хагарч хэмхэрдэггүй хатуу гранит материалаар хийнэ. Тоглолтод 16 чулууг ашигладаг. Нэг баг нь найман ширхэг нэг єнгийн “чулуу” эзэмшиж тоглодог. Хоёр багийн чулуу бие биеэсээ ялгарахаар єєр єнгєтэй байна. Чулуу бүрийн дээр 1-8 хүртэлх дугаар тавьсан байдаг. Чулууны хувьд сүүлийн жилүүдэд Шотландын “Айлса Грейг”, Канадын “Трефор” брэндийн чулууг дэлхий нийтэд єргєн хэрэглэх болжээ.
Тэгвэл тамирчид нь спортын хувцас (поло футболка, ємд буюу юбка), бээлий, секундомер, зориулалтын ботинк (өрөөсөн нь гулсдаг) заавал өмссөн байх ёстой. Тамирчид нь тус бүртээ зүлгэх шүүр, чанга яригч микрофон, аппаратыг бүсэндээ зүүсэн байдаг. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Багт нэг (skip) скип буюу багийн ахлагч, нэг дэд (vice) скип буюу багийн ахлагчийн орлогч, хоёр талбайн тоглогч байна. Тоглолтын ємнє хэн нь эхэлж чулууг гулгуулах дарааллыг заавал тогтоон шүүгчид єгсєн байх ёстой. Тамирчин энэхүү дарааллын дагуу тоглолтод оролцох ба єєрчилж болохгүй. Тоглогчдын үүрэг нь чулууг тогтоосон байрлалд амжилттай хүргэн түлхэж гулсуулна. Тоглогч нь сэтгэл зүйн хувьд тогтвортой, тайван байх, онцгой үед эрс шийдвэр гаргадаг, сандарч цочирдохгүй байх, оюун ухаанаа тєвлєрүүлж чаддаг, багийн гишүүдтэйгээ эвтэй сайн харьцаатай, биеэ сайн ойлгож тоглох зэрэг чадваруудыг эзэмшсэн байдаг. Багийн скип нь тоглогчдоо талбайд дээр удидан зохион байгуулж, голлох шийдвэрийг гаргадаг туршлагатай, нэр хүндтэй тоглогч байдаг. Тоглогчдынг тухайн тоглолтод авсан оноог хувиар хувилж амжилтыг нь тооцдог.

Тоглолтын эхлэл: Шодолтоор эхний чулууг түлхэх багийн тамирчин чулууг талбайн тєв рүү гулгуулснаар хоёр багийн тоглолт эхлэнэ. Тоглогч “хаамар суурь”-наас нэг хєлєєрєє түлхэлт авч, нєгєє хєлєн дээрээ хагас суун гулсаж чулууг тєв рүү чиглүүлэн түлхэж явуулдаг. Нэг гартаа шүүрээ барьсан байх ёстой. Тоглогч “үүр”-ний тєв хэсэгт чулууг байрлуулах зорилготой. Харин чулууг эхлэн гулгуулахдаа тогтоосон цагийн дотор үйлдэхгvй бол торгууль авна. Талбайд байгаа чулуунд биеийн аль нэгэн хэсгээр хүрэх, түлхэх, шүргэх, хєндєхийг хориглодог аж. Чулуугаа түлхмэгц тус багийн хоёр тоглогч нь “үүр”-ийн голчоос таван метрийн зайд мєсийг тусгай шүүрээр цэвэрлэж, гулсалтыг сайжруулах арга хэмжээ авдаг. Үе бүрт багууд єєрийн найман чулууг түлхэж “үүр”-ийн тєвд ойр зайтай зогсоон тогтоохыг эрмэлздэг бол эсрэг баг нь аль болох “үүр”-нд єрсєлдєгч багийн чулууг оруулахгүй байхыг хичээдэг.

Шүүгч:
Тоглолтын явцыг ерөнхий шүүгчийн зөвлөл хянана. Ерєнхий, хяналтын хоёр, шугамын, цагчин, нарийн бичгийн дарга, узелийн, мөс засах зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй шүүгч нэг тоглолтыг шүүдэг. Тоглолтын протоколыг шүүгч нар хөтлөнө. Хоёр багийн оноог цагчин шүүгч дэлгэцэнд оруулдаг. Тоглолт дууссаны дараа багийн ахлагч нар протоколд гарын үсэг зурснаар шүүгчдийн шийдвэрийг батагаажуулж байгаа юм. Талбайд хяналтын болон шугамын шүүгч нар тоглолтын явцыг хянаж, зөрчил гарсан бол тэмдэглэл хөтөлдөг байна.

Оноо авах: Хоёр баг найман чулуугаа бүгдийг түлхсэний дараа нэг үеийн тоглолт дуусна. Аль багийн чулуу үүрэнд олон байгаа нь оноо авдаг. Харин хоёр багаас тэнцүү хэмжээний чулуу үүрэнд байрласан бол аль багийн хэдэн чулуу төвд ойрхон байгаагаар нь оноо өгнө. Нэг vед нэг баг л оноо авна. Нүдэн баримжаагаар тогтоох боломжгүй бол тусгай багажаар хэмжин тодорхойлно. Үүрэнд эсрэг багаас нь чулуу байхгүй бол нөгөө багт оноо өгдөг. Үүрэнд аль ч багаас чулуу байхгүй бол тэнцэж 0:0 оноотой болно. Мєн үүрний тєвєєс яг адилхан зайд баг тус бүрээс адил тооны чулуу байрласан бол тэнцэж 0:0 оноотой болж тухайн үеийн тоглолт дуусна.

Харин 10 үеийн төгсгөлд нийлбэр дүнгээр ялагч тодордог байна. Мөн өрсөлдөгч багтаа илт хожигдож яваа баг заавал 10 үе тоглохгүйгээр өөрсдийн хүсэлтээр тоглолтыг дуусгаж болох юм.

Завсарлага авах: Тэмцээний дундуур тоглолтын эгзэгтэй үед багийн гишүүд нэгдсэн шийдвэр хүрч чадахгүй, маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор багийн скип завсарлага авах эрхтэй. Нэг баг нэг тоглолтод хоёр удаагийн time out хоёр минутаар. Завсарлагын үеэр хоорондоо ярилцан тактикийн нэгдсэн шийдвэр гаргадаг. Энэ үеэр багийн дасгалжуулагч нь тоглолтын талбайд гарч ирж, зөвлөгөө өгч болно.

Кёрлингийн спорт Монголд: Энэ  спорт нь өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж байгаа хэдий ч Монгол оронд бас хөгжих бололцоотой спорт юм. Манайхны эрт дээр үеэс мөсөн дээр тоглодог байсан “жан чулуу” буюу (мөсний чулуу) наадамтай төстэй. Иймээс гол, ус, нуурын мөсийг засч өөрийн орны онцлог байдалд тохируулсан нийтийг хамарсан спортын төрлөөр хөгжүүлэх боломжтой ажээ. Мөн дүрмийг хялбаршуулж, тоглох үеийг багасгах, тєрєл бүрийн баг бүрдүүлэх, холимог хосоор ч тоглох боломжтой. Түүнчлэн мөсний шагай ч энэ спорттой ойролцоо бөгөөд мөсєөн дээр мөс мөргөлдүүлэх зэргээр ард түмний дунд тогтсон уламжлалт наадгайг өргөжүүлэх хэлбэрээр Монголын кёрлингийн холбоог өнгөрсөн онд үүсгэн байгуулсан байна. Насны хязгаар заадагүй уг спортоор амжилт гаргасан тамирчин ихэвчлэн 11-14 наснаасаа кёрлингоор хичээллэж эхэлсэн байдаг. Холбоог байгуулснаас хойш хэсэг хугацаанд нам гүй байсан энэ жилээс идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Энэ хүрээнд Монголын кёрлингийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор оюутан залуусын дунд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. 2014 онд эхлэх Сочигийн цагааний олимп болон дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа оролцуулах зорилт тавьж байгаа юм. Спортод дуртай, өөртөө итгэлтэй хэн бүхэн кёрлингийн тамирчин болох сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Дашрамд сонирхуулахад, Кёрлингийн анхны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид Хятадын Харбин хотод хамтарсан бэлтгэлд оролцох боломж бүрдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж