Төрийн ордны гадна МАН-ын гишүүдийн жагсаал үргэлжилж байна. “Автомат тооллогын машин АН-ын өмч биш” гэх зэрэг лозунг Төрийн ордны өмнүүр дэлгэж, бас хүмүүс барьж зогсчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ч цуглаанд оролцож буй юм. Цуглаанд оролцогчид байдал хэвээр үргэлжилбэл хугацаагүй өлсгөлөн зарлана гэлээ. Жагсаал тайван үргэлжилж байна.
Д.ОЮУН