АНУ-ын Нью-Йоркт орших Холбооны нөөцийн сан буюу АНУ-ын төв банкны байрны ойролцоо нэгэн этгээд тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдаж байгаад баригджээ. 21 настай Кюази Мухаммед Резванул Ашан Нафис гэгч террорист халдлага үйлдэхээр эртнээс төлөвлөсөн байсныг цагдаа нар олж тогтоосон байна. Цагдаа нарын мэдээлснээр Нафис Төв банкны ойролцоо 454 кг жинтэй тэсрэх бөмбөг дэлбэлэхээр бэлтгэж байсан гэнэ. Гэхдээ одоогоор Нафисийн талаарх мэдээллийг нууцалж байна. Зарим эх сурвалжууд түүнийг “Аль-кайда” гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй хэмээн мэдээлжээ.
Нафисийг шүүх хурал ирэх долоо хоногт болох аж. Цагдаа нарын мэдээлснээр тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д аялах зорилготой иржээ.
Э.АНХТУЯА