Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тэд МАН-ын гишүүдийн тавьсан санал, эсэргүүцлийг хэлэлцэж буй юм. Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 21 гишүүн оролцож байгаа бөгөөд Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар хуралд сууж байна.

СЕХ мягмар гаригт хуралдаж, УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт буюу 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-д сонгогдсонд тооцож тангараг өргүүлэхээр болсон билээ. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна уриа лоозон барин жагсч, ордны хаалгыг хаагаад байгаа юм. Жагсаалтай холбоотой төрийн албан хаагчид болон Төрийн ордон ажиллагсдыг нэвтрүүлэхгүй байна. Саяхнаас сэтгүүлч, сурвалжлагчдыг дотогш нэвтрүүлсэн бөгөөд өглөө эрт, жагсаалаас өмнө ажилдаа ирсэн ажилтнууд Төрийн ордонд ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж