Хятад дэлхийн хамгийн том нисэх буудал барина

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Хятад дэлхийн хамгийн том нисэх буудал барина

Хятадын эрх баригчдын захиалгаар нийслэл Бээжин хотын гадна дэлхийн хамгийн томд тооцогдох нисэх онгоцны буудал барих төслийн мастер төлөвлөгөөг өчигдөр Голландын “NACO” фирмээс танилцуулжээ. Мега хэмээн тодотгосон онгоцны буудлыг “Бээжин Дасиний олон улсын нисэх онгоцны буудал” гэж нэрлэх ба ирэх 2017 онд бэлэн болж, нээлтээ хийх гэнэ. Шинэ онгоцны буудал нь ойролцоогоор найман зам бүхий 55 кв/метр талбайтай байх юм байна. Мөн хоёр дахь нисэх онгоцны буудал нь 130 сая зорчигч хүлээн авч, үйлчлэх хүчин чадалтай байх гэнэ. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй Бээжингийн олон улсын нисэх буудал нь жилд 75 сая зорчигч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд удахгүй тус нисэх буудлын хүчин чадлыг сайжруулахаар төлөвлөж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж