Боловсролын салбарын 2000 хүн ажилтайгаа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарын 2000 хүн ажилтайгаа үлдлээ

Өмнөх Засгийн газрын Сангийн сайдын 2012 оны долдугаар сарын 16-нд гаргасан 156 дугаар тушаалыг хүчингүйд тооцсоны дүнд боловсролын салбарын 1969 хүн ажилтайгаа үлдэхээр боллоо.

Дээрх тушаалыг БШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролын салбарын мөн чанар онцлог, багш, ажилтан ажиллагсдын  нийгмийн асуудлыг үл харгалзан үзсэн  шийдвэр” гэж үзээд хэрэгжилтийг зогсоох арга хэмжээ авах саналыг 2012 оны 09 дүгээр сарын 27-ны  1а/5897 тоот албан бичгээр Сангийн яаманд  хүргүүлжээ.

Салбарын сайд УИХ-ын гишүүд, Үйлдвэрчний эвлэл шүүмжлэн, хүчингүй болгох санал гаргасныг Сангийн яам судлан үзэж ийнхүү шийдвэрлэсэн байна. Ялангуяа хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны багш, галч, тогооч, манаач зэрэг туслах ажилчин олноороо цомхотголд өртөн, ажилгүйчүүдийн эгнээг нэмэх үр дагавартай шийдвэрийг шүүмжлэн өөрчлөхийг шаардсан юм.  Буруу тооцоо хийж, олон хүний ажлын байрыг хасч, ахуй амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх байсныг ийнхүү залруулсан байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж