Монголын толгой баячуудын нэг гэгдэх Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн гэргий Э.Туул хөл хүнд болжээ. Гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой түүнийг тив алгасч, Парис Хилтонтой хамт шоудсан хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг болоод удаж буй Э.Туул хатагтайн аав, ээж дипломатч байсан учир тэрбээр 20-оод жил хилийн чинадад амьдарчээ. Ингэхдээ эдийн засаг, бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар Орхон аймагт нэр дэвшиж, сонгогдсон О.Содбилэгийн гэр бүл ямартай ч бүл нэмэх нь.
Т.МАША