БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэл нь бусад орнуудад заналхийлэл үүсгэхгүй бөгөөд цэргийн зардлыг нэмэгдүүлж байгаа нь зөвхөн улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээнд чиглэгдсэн гэж Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жао Цичэн энэ мягмар гаригт мэдэгдлээ. Үндэсний батлан хамгаалахын төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1,4-1,5 хувийг эзэлж байна гэж тэрбээр хэллээ.
Хятадын армийн 2009 оны зардалд 480,6 тэрбум юань зарцуулсан байна. Хятадын “цэргийн машины” 2010 оны төсвийг энэ сарын 5-нд эхлэх Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганы хуралдаанаар авч хэлэлцэн батлах юм. Одоо Хятадын армийн бие бүрэлдэхүүн нь 2,3 сая хүн бөгөөд дэлхийн хамгийн том армиудын нэг юм.