УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойргоос нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд болох Н.төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ-ноос гаргасан билээ. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын гишүүд, дэмжигчид яг одоо Төрийн ордны гадна уриа лоозон барьж, жагсч байна. Энэхүү жагсаалтай холбоотой Төрийн ордонд “хөл хорио” тогтоожээ. Монголын улстөрийн хүрээнд өрнөж буй үйл явдлыг иргэдэд хүргэхээр ажилладаг сэтгүүлч, сурвалжлагч нар бүү хэл Төрийн ордонд ажилладаг үйлчлэгч, үйлчилгээний ажилтнуудыг ч өнөөдөр өглөөнөөс эхлэн ордон руу нэвтрүүлэхгүй байна. Өмнө нь Төрийн ордны гадна жагсаал, цуглаан нэг бус удаа болж байсан ч төрийн албан хаагчдын ажилд саад болж, ордон руу нэвтрүүлэхийг хааж, хориглож байсан нь үгүй.
Ш.ЧИМЭГ