Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээг монгол хөвгүүд ээлж дараалан эзэгнэж буй. Түүгээр ч барахгүй барилдаж байгаа бүх бөхчүүдийн дундаас хамгийн царайлаг бөхөөр хүртэл монгол залуу тодорсон гээд бод доо. Т.Эрдэнэбаатар хэмээх энэ шавилхан залуу амжилтаараа ч тэр шат ахин яваа ирээдүйн их аварга хэмээн нутгийн ах нар нь үнэлэх юм билээ. Япон бүсгүйчүүд Монголын хүчтнүүдээр цус сэлбэлт хийж, олон сайхан эрсийг маань Арлын оронд нутагшуулах вий хэмээх хардлага сэрдлэгэ үргэлж байдаг гэхэд буруудах зүйлгүй. Тиймдээ ч битүүхэн харамлаж суудаг бөхчүүдийн нэг Төмөрбаатарын Эрдэнэбаатар маань  ирээдүйн ханиа эх орноосоо сонгосон төдийгүй саяхан үрийн зулай үнэрлэж хөөрхөн охины аав болсон гэнэ лээ. Гифү мужийн Дайчи ахлах сургуулийг төгссөн монгол залуу Т.Эрдэнэбаатар “Ошима” дэвжээний бөх бөгөөд Кёкүшюүхо гэсэн дэвжээний нэртэй. Ахлах сургуульд байхдаа л жүдо бөхөөр хичээллэж, Японы зүүн бүсийн АШТ-д хүртэл түрүүлсэн залуу бөхчүүдийн нэг тэрээр Хакухо аварга шиг болохыг хүсдэг гэдгээ нэг биш удаа ярьж байсан. Тиймдээ ч түүний “хо”-г нэрэндээ авсан гэх. Нэмж дуулгахад бүх Японы сумочдыг жагсаахад хамгийн царайлагаар нь Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар тодорсон аж.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж