50 насны ойн баяраа тэмдэглэж буй домогт “The Rolling Stones” хамтлаг даваа гаригийн үдэш Нью-Йоркт ойдоо зориулсан үдэшлэг зохион байгуулжээ. Үдэшлэгт хамтлагийн гишүүдээс гадна тэдний гэр бүлийнхэн, Гвинет Пэлтроу, Жессика Алба гээд олны танил эрхмүүд ч зочилсон гэнэ. Хамтлагийн дотроо хамгийн халуун дулаан гэр бүл гэгддэг гитарчин Ричардын гэргий Кейт болоод тэдний хоёр охин үдэшлэгт хар даашинзтай морилсон нь олны анхаарлыг татжээ.
Э.АНХТУЯА