“Намар цагийн бөхийн баяр” барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

“Намар цагийн бөхийн баяр” барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбооноос улирал бүр "Бөхийн баяр" цуврал барилдааныг зохион байгуулдаг билээ.  "Намар цагийн бөхийн баяр" цуврал барилдааны өсвөр бөх болон нийтийн монгол шандастнуудын энэ намрын барилдаан аравдугаар сарын 21-нд буюу ирэх ням гаригт Монгол бөхийн өргөөнөө болно.

Сонирхуулахад, тус цуврал таван барилдааны улс аймгийн болон сумын цолтонгуудын барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болж улсын цолтнуудынхд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэсэн бол сумын цолтнуудын барилдаанд Баян-Өлгийн сумын заан Б.Төмөрбаатар түрүүлж, Завханы сумын заан П.Өсөхбаатар үзүүрлэсэн билээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж